Дүүргийн боловсролын байгууллагын түүх

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

Дүүргийн боловсролын байгууллагын түүх нь Налайхын уурхайн түүхтэй салшгүй холбоотой билээ. Аж үйлдвэрийн ууган голомт Налайхад анх 1938 онд уурхайчдын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх зорилгоор зуны сургууль нь 1 багш 10 сурагчтайгаар байгуулагдсанаар дүүргийн боловсролын байгууллагын тулгын чулуу анх тавигдсан түүхтэй. 1938 онд Налайх хотын Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргаанд боловсрол хариуцсан нэг хүн ажиллаж байсан бол 1962-1975 он хүртэлх хугацаанд Гэгээрэл соёлын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа 2 хүний бүрэлдэхүүнтэй явуулж байсан байна. 1975 оноос Ардын боловсролын хэлтэс, 1993 оноос Боловсролын алба, 1998 оноос Сургалт арга зүйн төв, 2000 оноос Боловсрол соёлын төв, 2001 оноос Боловсролын төв, 2008 оноос Боловсролын хэлтэс нэртэй болж өөрчлөгдсөөр ирсэн байна.

Дүүргийн Боловсролын хэлтэс нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 73 дугаар тоот захирамжаар байгуулагдаж хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, сургуулийн өмнөх болон бага ангийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, хяналт-шинжилгээ, статистик мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн чиг үүрэг бүхий 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаад Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 663 тоот захирамжаар хэлтсийн орон тооны хязгаар 5 болж өөрчлөгдсөн бол БШУ-ны сайдын 2022 оны А/125 тоот тушаалаар батлагдсан хэлтсийн бүтэц, орон тооны нормативыг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны А/176 тоот захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй болж өөрчлөгдсөн.  Боловсролын хэлтэс нь нутаг дэвсгэрийнхээ цэцэрлэг, сургууль, албан бус боловсролын бие даасан болон сургалтын байгууллагад түшиглэсэн төвд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, байгууллага иргэдийг боловсролын мэдээллээр хангах чиг үүрэг бүхий дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

  1. Тухайн дүүргийн хэмжээнд Боловсролын тухай багц хууль, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, Нийслэлийн Боловсролын газраас өгсөн чиг үүрэг болон хуулиар олгогдсон бусад эрхийг хэрэгжүүлэх ажиллах;
  2. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах;
  3. Дүүргийн боловсролын байгууллагын төсөв, санхүү хөрөнгө оруулалтыг төлөвлөх хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих;
  4. Дүүргийн хэмжээнд багш, суралцагчийн хөдөлмөрийн бодитой үнэлж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал боловсруулж холбогдох байгууллагуудад уламжлах, шийдвэрлүүлэх;
  5. Дүүргийн хэмжээнд боловсролын тайлан мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
  6. Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, салбарын хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу хэлтсийн үйл ажиллагааг төлөвлөн, удирдан зохион байгуулж тайлан мэдээг Нийслэлийн Боловсролын газарт гарган өгөх;
  7. Дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах талаар судалгаа хийж, санал боловсруулах;
  8. Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох талаар хяналт-шинжилгээ, тандалт судалгаа хийж, санал боловсруулан холбогдох байгууллагад гаргаж өгөх;
  9. Тухайн дүүргийн төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах,үнэлэлт дүгнэлт өгөх;
  10. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

ХЭЛТСИЙН  ДАРГА ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:

  1. Батлагдсан бүтэц , орон тоо болон хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах;
  2. Холбогдох хууль тогтоомжийн дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баталж, ажилтнуудын цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоох;
  3. Хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах, заавар, дүрэм, журам баталж мөрдүүлэх;
  4. Хэлтсийн дарга болон алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг улирал, хагас, бүтэн жилээр үнэлэх, тогтоосон хугацаанд дээд шатны байгууллагад тайлагнах; /Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн байгууллагын нэгжийн төлөвлөгөө болно./ ;
  5. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу хөтлөн явуулах;
  6. Хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд холбогдох саналаа  Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан Нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  7. Сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ажилтнуудын ажлын цаг ашиглалт, эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах;
  8. Ажилтнуудын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ авч ажиллах;
  9. Төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх;
  10. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;

 

ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн дагуу ажиллах
  2. ЕБС, цэцэрлэгийг удирдлага, арга зүйгээр хангана.
  3. Албан ба албан бус боловсрл болон сургуулийн өмнөх боловсролын талаарх мэдээ, хууль, дүрэм, журмын талаар зөвлөгөө өгөх
  4. Сургууль цэцэрлэгийн хамран сургах тойргийн судалгаа гаргах, мэдээллээр хангах
  5. Албан хэрэг хөтлөлт
  6. Архиваас тухайн дүүрэгт хамаарагдах боловсролын байгууллагад ажиллаж байсан тодорхойлолт авах
  7. ЕБС, цэцэрлэгийн төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэлийн талаар мэдээлэл өгөх
  8. Хөрөнгө оруулалт, засвар, өвөлжилтийн талаар мэдээлэл өгөх
  9. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авах мэдээллээр хангах
  10. Өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч, шийдвэрлэх
  11. Боловсролын баримт бичиг нөхөн олгох
  12. Боловсролын тогтолцооны тодорхойлолт
  13. Анги дүйцүүлэх талаарх мэдээллээр хангах
  14. Анги алгасан суралцах талаарх мэдээллээр хангах

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УТАСНЫ ЖАГСААЛТ

Албан тушаал Овог, нэр Утасны дугаар
1 Хэлтсийн дарга Б.Энх-Учрал 99021552
2 Сургалтын арга зүй, багшийн мэргэжлийн хөгжил, гүйцэтгэл хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нандинцэцэг 99015276
3 Статистик мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Н.Алтанмөнх 88077527
4 Сургалтын арга зүй, багшийн мэргэжлийн хөгжил, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн М.Нямаа 86649663
5 Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, сургалтын орчин, сурах бичиг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
6 Төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Г.Уугангэрэл 95057588
7 Архив, бичиг хэргийн ажилтан Ц.Мөнгөндалай 99855331

1938

Зуны сургууль

1962

Гэгээрэл соёлын хэлтэс

1975

Ардын боловсролын хэлтэс


1993

Боловсролын алба

1998

Сургалт арга зүйн төв

2000

Боловсрол соёлын төв


2001

Боловсролын төв

2008

Боловсролын хэлтэс