Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн -1

Тавигдах шаардлага:

  1. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. /хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал/
  2. Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан.
  3. Монгол хэл бичгийн болон албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах чадвартай
  4. Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх
  5. Багаар хамтран ажиллах чадвартай
  6. Хүүхдийн байгууллагад тууштай ажиллах сонирхолтой.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Төрийн албан хаагчийн анкет /маягт 1, маягт 2/
  3. Төгссөн сургуулийн диплом, үнэмлэхний хуулбар
  4. Иргэний үнэмлэхний хуулбар

Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлэн Боловсролын хэлтэст авчирч өгнө үү.

Хаяг: Налайх дүүрэг, 1-р хороо, ГБХЗХХ-ийн байр, 3 давхар

Дэлгэрэнгүй мэдээллийг 99015276, 88077527 утаснаас  лавлана уу.