Монгол Улсын Боловсролын их сургуулиас дүрслэх урлаг, хувцас дизайн, дизайн технологи, зураг зүй, график ба медиа дизайны төрлүүдийг сонирхож буй
ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн авьяастнууд” бүтээлийн уралдааныг зарласан.
Уралдааны II шат дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах ба зохион байгуулах комисст МУБИС-ийн ДУТС-ийн багш нар, нийслэлийн дүрслэх урлаг, дизайн технологи, зураг зүйн “Зөвлөлдөх баг”-ийн гишүүд ажиллана.
Жич: Уралдаан зохион байгуулахтай холбоотой мэдээллийг 88034328 дугаараас лавлана уу.