Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд багш нарын оролцоо манлайллыг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилго зорилтын талаар ойлголтоо нэгтгэх, багшийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, арга зүйд суралцах зорилгоор Налайх дүүргийн Боловсролын салбарын үе үеийн багш нарыг оролцуулсан “ХАМТЫН ХҮЧ-АМЖИЛТЫН ҮНДЭС” сургалт зөвлөгөөнийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нэгдсэн болон салбар гэсэн 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд МУЗГ-ын Хэрэгжүүлэгч агентлаг БЕГ-ын дарга Т.Ням-Очир, БЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Байгаль, Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Ж.Энхтөр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, НБГ-ын Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтсийн дарга Р.Нямцэрэн, НБГ-ын мэргэжилтэн Н.Пүрэвжав, Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх Боловсролын хэлтсийн дарга Н.Алтанмөнх, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, дүүргийн ахмад багш нарын төлөөлөл, ЕБС, СӨББ-ын удирдлагууд болон 350 гаруй багш нар соёлын ордонд, 200 гаруй багш нар шууд дамжуулалтыг хүлээн авч өргөн хүрээтэй оролцсон.
НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ТАНИЛЦУУЛАГДСАН ИЛТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ:
- Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт-Боловсролын хөгжлийн чиг хандлага”
- Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл “Хувьсаж буй боловсролд багшийн үүрэг оролцоо”
- НБГ-ын Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтсийн дарга Р.Нямцэрэн “Багшийн ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн”
- Дүүргийн боловсролын хэлтсийн дарга Н.Алтанмөнх “2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл
- “Сайн-Хүүхэд” хөтөлбөрийн менежер Н.Цэндсүрэн “Сайн-Хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар нийт багш нарт танилцуулсан
“Хамтын хүч-Амжилтын үндэс” салбар зөвлөгөөн:
Сургалт зөвлөгөөний дараагийн хэсэг салбар зөвлөгөөн удирдлагын баг, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, нийгмийн ухаан, байгалийн ухаан гэсэн 5 төрлөөр салбарлаж, дүүргийн Голомт ЦС, Эрдмийн Оргил ЦС, 119-р сургууль, 109-р сургууль, 274-р цэцэрлэг дээр үргэлжилж, 552 багш, удирдах ажилтнууд оролцлоо. Салбар зөвлөгөөнийг БЕГ-ын Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Ж.Энхтөр болон сургалтын байгууллагын удирдах ажилтны хөгжил, байгууллагын менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхтулгаар ахлуулсан үндэсний 10 сургагч багш, мэргэжилтэн
- Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, мэргэжлийн бүлгээр ажиллах аргачлал /судлагдахууны болон суралцахуйд суурилсан/,
- Сурагчдын сурлагын амжилтыг ахиулах явцын үнэлгээний арга хэлбэр сэдвээр дадлага ажил, хэлэлцүүлэг зохион байгууллаа.