Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн оргил цогцолбор сургууль нь хичээлийн 3 байранд 1720 гаруй суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдөр эрдмийн их өргөөнөө саяхан аав ээж эмээ өвөөдөө хөтлүүлэн орж байсан алдрай бяцхан шавь нар маань 5-р ангиа төгсөх гээд үе тэнгийнхэндээ багш эцэг эхчүүддээ сурсан мэдсэнээ тайлагнах гээд Эрдмээр бялхсан тайлант өдөрлөгийг амжилттай зохион байгуулж байна.
Тус цогцолбор сургууль нь эцэг эх, багш, сурагчийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх орчин нөхцлийг сайжруулахад анхаарч, дүүрэг нийслэл улс олон улсын хөрөнгө оруулалтыг татан авахад анхаарч, багш сурагчид маань дүүрэг нийслэл улс олон улсын уралдаан тэмцээн олимпиадад амжилттай оролцож байна.
 Хүүхэд бүрийг хоцрогдолгүй сургах  үйл ажиллагааг зохион байгуулж, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд эерэг өөрчлөлтийг бий болгоход анхааран ажиллаж байна.
Эрхэм эцэг эхчүүд, энхрий бяцхан шавь нар, эрдэмтэн мэргэн багш нартаа хамгийн сайн сайхныг хүсье.
Эрдэм ухаан түгэн дэлгэрч, эх орон маань хөгжин дэгжих болтугай