1981 оноос 10-н жилийн 2 дугаар сургууль, 1991 оноос 10-н жилийн 100 дугаар дунд сургууль, 1998 оноос “Голомт” цогцолбор сургууль нэртэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2008 онд Налайх дүүргийн Засаг даргын 135 дугаар захирамжаар Голомт цогцолбор сургуулийг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 2 хувааж, Эрдмийн оргил цогцолбор сургууль байгуулагдан захирлаар нь Г.Гантөмөр томилогдон сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Захирлын 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалаар тус цогцолбор сургууль нь дараах бүтэц зохион байгуулалттайгаар хичээлийн 4 байр, дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 135 дугаар захирамжийг эрх зүйн чадамжгүйд тооцон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаар захирамжаар Эрдмийн оргил цогцолбор сургууль нь албан ёсоор байгуулагдсан. Уг захирамжийн дагуу “Сургалтын алба”-ыг татан буулгаж дараах бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байсан.

Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний 131 дүгээр захирамжаар Тэрэлжийн бага сургуулийн харъяанд байсан цэцэрлэг 140 дүгээр цэцэрлэгрүү шилжилснээр цэцэрлэгийн багш Б.Алтантуяа, тогооч Д.Саранцэцэг нарыг 140 дүгээр цэцэрлэгрүү шилжүүлсэн.

Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн 507 дугаар захирамжаар Г.Гантөмөр захирлын үүргээс чөлөөлөгдөж, Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 545 дугаар захирамжаар Д.Нансалмаа,  Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/99 дугаар захирамжаар П.Цэндсүрэн тус тус захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 119 дүгээр сургууль шинээр байгуулагдаж Голомт цогцолбор сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургуулиас багш ажилтнууд, ангиудыг шилжүүлснээр тус цогцолбор сургуулийн бүтэц зохион байгуулалт дахин шинэчлэгдэж хичээлийн 3-н байр, дотуур байранд:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/131 дүгээр захирамжаар О.Оюунтуяа захирлаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Empty tab. Edit page to add content here.