Дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриатайгаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд зохиогдох Карнавалд байгууллагын 14 ажилтан, 6 хүүхдийн хамт хүүхэлдэй баатрын дүрд хувиран, хүүхдүүд бөмбөртэй оролцлоо.

ЗДТГ-т хүргүүлсэний дагуу хүүхэд багачуудад чиглэсэн дараах тэмцээн уралдаануудыг зохион байгуулж, идэвхтэй оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.

1.Спорт өрөлтийн тэмцээн

Хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. 09:30-12:00 цагийн хооронд 100 орчим хүүхэд тэмцээнд оролцсоноос богино хугацаанд зөв гүйцэтгэлтэй өрөлт хийсэн 23 хүүхэд байсан. Оролцсон 99 хүүхдэд, гарын бэлэг, богино хугацаанд амжилттай оролцсон 23 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ. Мөн багш нар өөрсдийн санаачилгаар төрөл бүрийн эвхмэл тоглоомыг хүүхдүүдэд бэлэглэсэн нь хүүхдийн сонирхлыг татсан ажил болсон.

2.Хүүхдүүдтэй зураг даруулах

Үлгэрийн баатрууд 10:00-12:00 цагийн хооронд соёлын ордны өмнөх талбайд баярлаж байгаа хүүхдүүдтэй дурсгалын зураг даруулж баяр хөөр бэлэглэлээ.