2022-2023 хичээлийн жилийн сурган хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний /уншлага/илтгэлээ багш нар хэлэлцүүлж байна.
2022-2023 оны хичээлийн жилийг боловсролын салбарын ёс зүйн жил болгон зарласан бөгөөд улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрдэм ухаанд хөтлөж буй багш нар маань “Боловсролын Салбар дахь ёс зүйн асуудал” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх уншлагаа хэлэлцүүлж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл төсөл"-ийн санхүүжилтээр үндэсний хэмжээнд туршин хэрэгжүүлсэн "Тоглонгоо суралцъя" үйл ажиллагаа Нийслэлийн ерөнхий болоовсролын Эрдмийн Оргил цогцолбор сургуульд амжилттай хэрэгжиж, үр дүн-ахицаа тооцон ажиллалаа.
“Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн санхүүжилтээр үндэсний хэмжээнд туршин хэрэгжүүлсэн “Тоглонгоо суралцъя” үйл ажиллагаа Нийслэлийн ерөнхий болоовсролын Эрдмийн Оргил цогцолбор сургуульд амжилттай хэрэгжиж, үр дүн-ахицаа тооцон ажиллалаа. “Тоглоомын дугуйлан”-д чөлөөт цагаараа хамрагдсан суралцагчдын сурах идэвх оролцоо нэмэгдэж, өөртөө итгэлтэй болж, хамтран ажиллах, найздаа туслах чадварт суралцаж, ахиц амжилттайгаар зорилгоо биелүүлж чадлаа. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сэтгэлтэй, зүтгэлтэй, хичээнгүй, хариуцлагатай, тооцоо судалгаатай ажиллаж чадсан багш нартаа талархал илэрхийлье.Мөн хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд анхаарч сургуулийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.
Налайх, Багануур, Багахангай дүүргийн боловсролын байгууллагуудын дунд уламжлал болгон зохиогддог спортын тэмцээн болж өнгөрлөө.
Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд, Полетехникийн коллежийн багш нарын дунд зохиогдсон спортын олон төрөлт тэмцээн I/06,07-ны өдрүүдэд Багахангай дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд НЕБ-ын “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн багш нар амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр ДЭД байр эзэллээ. Мөн шилдэг ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор багш Б.Түвшинжаргал, К.Айнур нар тодорлоо. Тамирчин багш нартаа халуун баяр хүргэн, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Байгууллагын ойр орчмын явган хүний замны цас мөсийг цэвэрлэлээ.
2023 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 11.00-13.00 цагт Дүүргийн Засаг даргын 2022 оны А/359 дугаар захирамжийн дагуу “Налайхчуудын сэтгэл” бүх нийтийн цэвэрлэгээнд дунд, ахлахын ангийн 34 багш, дүүргээс хариуцуулсан зам, явган зам, сургуулийн орчны цасыг цэвэрлэлээ.
2022-2023 оны хичээлийн жилд 1-р ангид элссэн сурагчид 1-р улиралд сурсан мэдсэнээ тайлагналаа.
НЕБ- ын ЭОЦС-ийн 1-р ангийн 195 суралцагчид маань 2022-2023 оны хичээлийн жилийн 1- р улирлын ” Тайлант өдөрлөг”- өө зохион байгууллаа. Өдөрлөгөөр сургуульд элсэн ороод юу сурч мэдсэнээ эцэг эх, асран хамгаалагч нартаа амжилттай тайлагналаа. Өдөрлөгийг 1. Монгол хэл
2. Математик
3. ХБО, ДУТ, ИЁЗБ гэсэн гурван өртөөгөөр аялуулж “Үр дүн”- г тооцон танилцууллаа. Цаашид үр хүүхдийнхээ ямар чадварыг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай болохыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөлөө. Энэхүү үйл ажиллагааг чанартай зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье. Хүндэтгэлтэй, хүлээцтэй, зорилготой, хичээнгүй байсан “Эрдмийн оргил” өөд тэмүүлж буй бяцхан суралцагчид болон үр хүүхдийнхээ сурч хөгжих бүхий л талд дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.
Эрдмийн оргил цогцолбор сургууль үйлчилгээний ажилтнууддаа хөдөлмөрийн аюулгүй байдал сургалт зохион байгууллаа.
Номны сангийн нээлттэй хаалганы өдөр боллоо.