Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяагаар ахлуулсан ИТХ-ын зөвлөлийн гишүүдийн санаачилгаар 7 хоног бүрийн 5 дахь, хагас сайн өдрийг анги, хамт олноороо зааланд тоглож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх “Спортын өдөр” арга хэмжээг дүүргийн Эрдмийн Оргил ЦС, Политехникийн коллеж, 119-р сургууль, 109-р сургуультай хамтран зохион байгуулж байна.
“SPORTS DAY”-д хэн оролцох вэ?
Зааланд тоглох санал нэгдсэн анги, анги удирдсан багштайгаа оролцоно.
“SPORTS DAY”-д хэрхэн оролцох вэ?
Дараах холбоосоор хандаж, ямар сургуулийн зааланд хэдний өдөр захиалга өгөх хүсэлтээ өгнө.
Анхаарах зүйл:
Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд биеийн тамирын хичээл, сонгон, дугуйланг Даваа-Пүрэв гарагт багтаан хичээллүүлэхээр болсон тул сурагчид зөвхөн ЭОЦ, 119, 109-р сургуулийн зааланд Баасан гарагт, Политехникийн коллежийн спорт зааланд Бямба гарагт тус тус постер дээрх цагийн дагуу зааланд тоглох боломжтой.
1. Зааланд тоглохоор ирэхдээ заавал хариуцсан багштайгаа ирнэ.
2. Эцэг, эх, асран хамгаалагч нараас зөвшөөрөл авч, мэдэгдсэн байна.
3. Заалаар соёлтой үйлчлүүлж, сургуулийн гадна болно дотоод орчинд хог хаяхгүй, тоног, төхөөрөмж, самбар, угаалтуур, суултуур зэргийг эвдэлж, гэмтээхгүй байх.
4. Зааланд тоглохоосоо өмнө захиалга баталгаажсан эсэхийг постер дээрх утсаар залгаж тодруулах.